Левотоби хэмээх галт дэлбэрсний улмаас Индонезод дөрвөн нисэх онгоцны буудлыг түр хаажээ.
“Зүүн Нуса Тэнгара мужийн Сикка хотын Фрэнсис Ксавьер Седа нисэх онгоцны буудлыг түр хугацаагаар хаалаа” гэж Индонезын Гамшгаас хамгаалах үндэсний агентлагийн төлөөлөгч Абдул Мухари мэдэгджээ. Мөн тус мужийн өөр гурван нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг түр зогсоосон байна.
Галт уулаас үнс тархсаны улмаас Лабуан Бажо хотын ойролцоо байрлах Комодо олон улсын нисэх онгоцны буудлын 14 нислэгийг цуцалжээ. Левотоби Лаки-Лаки галт уул даваа гарагт шилжих шөнө оргилж, 2000 м-ийн өндөрт үнс нурам цацжээ. Галт уулын дэлбэрэлтийн улмаас ойролцоох суурингуудад түймэр гарсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн байна. Эрх баригчид галт уулын дэлбэрэлтэд өртсөн 14 тосгоны 10200 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Xinhua