өдөр тушаал гаргаж \”11 дүгээр сарын
1-ээс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хүүхдээр хурдан морь унуулахыг
хориглосон” байдаг. Гэвч сайдын тушаалыг үл тоон, Дүнжингараваар
ахлуулсан хаврын уралдаанууд зохион байгуулагддагаараа байгуулагдаж, унаач
хүүхдүүд унаж, гэмтдэгээрээ гэмтсэн. Энэ жил Монгол Улсын шүүх хаврын
уралдаануудыг хориглох шийдвэр гаргасан ч ил нэг зохион байгуулж, нуугдаж бас
хэд хэд зохион байгуулаад л авлаа. Ер нь бол хавар морь уралдуулах сонирхолтой
хүмүүсийг ямарч дарга, ямарч сайд, ямар ч хууль, шүүх зогсоохгүй гэдгийг дээрх
хоёрхон жишээгээр тайлбарлаж болохоор.
Үнэндээ төр нь морь уралдуулах шийдвэр
гаргаад хууль зөрчөөд явж байдаг улс манайхаас өөр байдаггүй биз.
Тэгвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хаврын
уралдаануудыг зохион байгуулах тухай гаргасан шийдвэрийн балгаар олон хүүхэд
гэмтэл авч, нэг хүүхэд амь насаа алдчихлаа. Тодруулбал, энэ сарын 12-ны өдөр Ховд
аймгийн Дөргөн суманд зохион байгуулагдсан морин уралдааны үеэр 11 настай унаач
хүү мориноосоо унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Өөрөөр хэлбэл хахир өвлийн цагаар наадах
дуртай улс хүүхдийн амиар наадчихлаа шүү дээ. Хэрвээ шүүхийн шийдвэрийг дагаж,
морин уралдаан зохион байгуулаагүй бол хүү эсэн мэнд сурч боловсроод, үеийнхээ
найзуудтай ирээдүйнхээ талаар ярилцаж, инээж хөөрөөд л явж байх байсныг
бодохоор харамсмаар, халагламаар…
Томчууд нь хуулиа дагасан бол багачууд ч
хуулиа дагана. Дүнжингаравыг хууль зөрчөөд л зохион байгуулчихсан учраас Дөргөн
сумын уралдааныг хэн мэдэх билээ гээд л том толгойлчихсоноос болоод л хүүхдийн амь нас эрсдчихсэн хэрэг.
Тэгэхээр хариуцлагыг Дөргөний том
толгойтуудаас гадна анх хууль зөрчих шийдвэр гаргасан, шүүх тогтоол гаргачихаад
байхад дур мэдэж, уралдаан зохион байгуулсан, болохгүйг мэдсээр байж өвлийн
улиралд уралдаан зохион байгуулах төрийн шийдвэр гаргасан бүх хүмүүсээс нэхэх
хэрэгтэй. Нэг хүний, нэг хүүхдийн амь ямар үнэ цэнэтэй байдаг вэ. Түүнийг л
бүгдээс нь нэхэх хэрэгтэй. Үгүй бол дараа жилийн өвөл
ч морин уралдаанаа зохион байгуулсаар л байх болно. Хэдэн ч хүүхдийн амиа
наадаж зугаассан ч тэдний морио уралдуулах дур хүсэл хэзээ ч дарагдахгүй…
А.Аюуш
Үндэстэн агентлаг