Ерөнхийлөгч 2025 оны улсын төсөвт бүхэлд нь хориг тавьсантай холбоотой Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна.
Энэ хуулийг баталснаар Засгийн газар төсвөө дахин өргөн мэдүүлж, ирэх оны төсвийг батлах боломж бүрдэх юм.
Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, “Чуулгандаа ирдэггүй хүмүүст хариуцлага тооцно. Ирдэг хүмүүсийг урамшуулна. “Урамшуулна” гэхээр иргэд мөнгөн урамшуулал өгөх нь гэж бухимддаг. Тийм биш.
Урдуур суучихаад ирдэггүй, нүүрний эгнээнд эзэнгүй суудлууд харагдаад байна. Цаашид чуулгандаа ирдэг гишүүдийн суудлыг урагшлуулж, урамшуулна” гэсэн нь арын эгнээний гишүүдэд таалагдав бололтой.
Алга ташиж, УИХ-ын даргын санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлэв.