Синигал улсын Тоуба (Touba TV) гэх шашны сувгаар Даваа гарагийн 13:10 цагаас 13:30 хооронд буюу үзэгчдийн хамгийн их хандалт авдаг үеээр садар самуун дүрс бичлэг, шашныг гутаан доромжилсон сурталчилгаа цацагджээ. Тоуба телевизийн удирдлага яагаад ийм зүйл болсныг бид ч сайн мэдэхгүй байна. Энэ бол халдлага гэж хэлжээ. Олон нийт болон үзэгчид энэ үйл явдалд маш их цочирдсон бөгөөд холбогдох албаны байгууллага хэрэгт шалгалт хийж байна.
Үндэстэн агентлаг