Хүйтний эрч чангарч байгаа тул бүх насныхан, ялангуяа бага насны хүүхдүүд өсвөр насныхан хүйтэн сэрүүний улиралд гадаа гарахдаа тогтмол малгай өмсөхгүй бол нүдний хараа мууддаг гэдгийг албаныхан анхааруулж байна.
Манай улс хүйтэн, дулааны хэмийн зөрүүтэй, эрс тэс, хуурай уур амьсгалтай орон. Хүйтний улиралд хувцсаа тохируулж өмсөх, үсээ хатаасны дараа гадагшаа гарах нь эрүүл мэндээ хамгаалах энгийн арга юм.
Бага насны хүүхэд толгой хэсгээрээ температурын өөрчлөлтөд илүү мэдрэг байдаг тул заавал малгай өмсөх шаардлагатай аж.
Малгай өмсөхгүй байснаар
-
Хараа муудах, нулимс гоожих
-
Сонсгол муудах
-
Толгой өвдөх /тархины судас нарийсах/
-
Дархлаа муудах
-
Томуу, томуу төст өвчин тусах
-
Үс хөлдөж хугарах зэрэг олон эрсдэлийг дагуулдаг.
Тиймээс өвлийн улиралд малгай өмссөнөөр хүн дээрх өвчлөлөөс өөрийгөө хамгаална. Эцэг эхчүүд хүүхдүүддээ хараа хяналт тавьж малгайг нь байнга өмсгөж хэвшүүлбэл, оюутан, залуус тогтмол малгай өмсөж заншвал тархи, толгойн өвчнөөс хол байх болно.