Шар хамба шиг толгод зээгэлсэн говь байдаг юм
Шанд бараадсан торгоны хээ шиг сум байдаг юм
Шаглаахан хээний өнцөг шиг жижигхэн байшинд хоршоо байдаг юм
Шагайн тойромшиг хашаандаа намхан Дэрэм гурил үүрдэг юм
Дэрэм гэрээсээ гарахад үүр цайдаг байсан
Дэлгүүр дээрээ очиход нар гардаг байсан
Дэлхий үнэгчилсэн хяруунаар
Дүнсээ угалзуулж алхана
Бөхийсхийн гурилаа үүрхэд нь Бүгд найрамдах улсын төрийн дуулал эгшиглэнэ
Нар өглөө Дэрэм гурав насаараа ингэж л учирсан
Цэц овооны хошууны хүний ганц хүү юм гэнэ лээ
Цэцэгт хярааны дээсэнд харуулд зогсож байсан юм гэнэ лээ
Цэвэлдолгор эгчтэй залуудаа өнжиж хонож явсан юм гэнэ лээ
Цэргийн дарга дагаад явчихаар нь өөртөө гомдсон юм гэнэ лээ
Холын хол сумнаас өнчинийг авч үрчилсэн
Хоршоо анх байгуулахад өөриймөлсөн Дэрмийг
Дүүрэн бэлэгтэй шинэлсэн шинийн нэгэн мэддэггүй юм аа
Дурдан гологдсон гоёлтой цэргийн наадам таньдаггүй юм аа
Гэхдээ цавьдар гоёхон хоймор бол хийморь нь явсан Дэрмэн
Цав гуйхсан халуундаа бол салхи нь явсан Дэрмэн
Өргөмөл ганцхан охиндоо бол ижий нь явсан Дэрмэн
Өрөөл ухаарахгүй тавиландаа бол эзэн нь явсан Дэрмээн
Дэрмийн түшилцсэн нэгдэл жаран жилээ тэмдэглэж байхад
Дээлээ ч солиогүй өвгөн жаахан гэртээ халуунтай байсан
Хоршоо холбоо хөдөө гурвыг хорвоо хэмээн туучсан гутал нь
Зуухныхаа дэргэд төрийгөө даахгүй зулгаараа санаа алдах шиг гунигтай байсан
Хугацаагаар авсан одонгууд хурандаагын цээжин дээр чихэлдэж болсон юм
Үнэн дэцсэн Дэрмийн энгэр дээр үгүйдээ ганц нь гялаах нь яагаа вэ
Магтая гэж магтаагүй ээ манай сумыхан мартадгүй юм
Өрөвдөе гэж өрөвдөөгүй ээ өөрөө бодогдоод болдгүй юм
Шар хамаршиг толгод зээгэлсэн говь байдаг юм
Шанд бараадсан торгоны хээшиг сум байдаг юм
Шаглаахан хээний өнцөг шиг жижигхэн байшинд хоршоо байдаг юм
Шагайн тойром шиг хашаандаа намхан дэрэм гурил үүрдэг юм
Буман шуудай гурил үүрсэн ч аз заяа минь гэж бодсон хоршооны Дэрэм
Бууж өтлөх цоохор замбуулинг алтан ширээ минь гэж залбирсан хорвоогийн Дэрмээ
Дэрэм гэрээсээ гархад үүр цайдаг байсан
Дэлгүүрдээрээ очиход нар гардаг байсаан