ХУД-ийн нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч нар бяцхан үйлчлүүлэгчдээ зориулж үлгэрийн баатрын дүрд хувирчээ.
Энэ нь эмчилгээнээс айх айдсыг арилгах зорилготой бөгөөд хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд дээрх байдлаар эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна.
Ингэснээр, зөвхөн өвчнийг эмчлэх бус хүүхдийн сэтгэл зүйг хамт эмчлэх, дэмжихэд ихээхэн нөлөө үзүүлнэ гэж үзжээ.