Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон Монгол улсад хараахан эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад багтсан зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, дисплази үеийн зүрх судасны бага инвазив бүхий нээлттэй (Minimally Invasive Cardiac Surgery) мэс заслын тоо, төрөл, чанар, хүртээмжийг сайжруулах зорилт тавин ажиллаж байгаа билээ.
Энэ зорилтын хүрээн 2017 оноос өвчүүний голын зүслэгээр Агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс заслыг анх нэвтрүүлэн хийж эхэлсэн.
Тэгвэл энэ 2024 оны 12 дугаар сард Монгол Улсад анх удаа цээжний зүүн хавирга хоорондын жижиг зүслэгээр Агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн мэс заслыг (Minimally invasive direct CAB) амжилттай хийлээ.
Тус эмнэлэг 2024 оны 12 сарын 15-ны байдлаар зүрхний нээлттэй мэс заслын тусламжийг нийт 402 эмчлүүлэгчид үзүүлээд байна. Үүнээс 136 нь титэм судасны мэс засал байсан бөгөөд титэм судасны хүнд хэлбэрийн нарийсалтай, зүрхний агших чадвар 49%-иас доош буурсан 60 эмчлүүлэгчид зүрхний титэм судас залгах мэс засал амжилттай хийлээ. Титэм судасны нийт хийгдсэн мэс заслын 47% нь дэвшилтэт технологи ашиглаж, Агшиж буй зүрхэн дээр хийгдсэн мэс засал байна.