Таны унтах байрлалаас хамаарч таны зан араншинг тодорхолж болно.
1.Хэрэв та өвдгөө нийлүүлэн хажуу тийшээ харж унтдаг бол та найдвартай, өөртөө үнэнч, асуудлыг хэт гүнзгийгээр хүлээж авдаггүй нэгэн юм. Нэг үгээр хэлбэл та итгэж болохуйц хүн.
2.Өөрийгөө хумьж унтдаг бол та өөрийгөө өмгөөлөмтгий, зарим асуудалтай нүүр тулахаас айдаг төдийгүй, өөрийгөө зарим хэрэггүй зүйлсээс шуудхан тусгаарлаж чаддаг нэгэн юм. Энэ байрлалаар унтдаг хүмүүс ихэвчлэн зураг зурах, бүжиглэх, бичих авьяастай хүмүүс багтдаг.
3.Та ихэвчлэн доошоо харж унтдаг бол та хариуцлагатай, удирдлагыг гартаа авч бүхнийг төлөвлөсний дагуу хийдэг зан чанартай хүн юм.
4.Хэрэв та ихэвчлэн дээшээ харж унтдаг бол та анхаарлын төвд байх сонирхолтой төдийгүй бусдыг хайрлан энэрэгч юм. Энэ төрлийн хүмүүс нь шаргуу ажилладаг хүчтэй зан араншинтай хүмүүс байдаг аж.
5.Хэрэв та гараа шулуун байрлалаар эгц унтдаг бол аливааг сайн тооцоолдог, амьдралд юу чухал болохыг сайн мэддэг төдийгүй тууштай чармайж чаддаг нэгэн юм.
6.Хэрэв тан нэг хөлөө нугалан, гараа дэрлэж унтдаг бол адал явдалд дуртай, нэг дор олон хувирамтгай зан ааштайгаас гадна эргэн тойрны хүмүүсийн бодол санааг чухалчлан үздэггүй зан ааштай хүн юм . Гэхдээ та бусдыг сайн ойлгож, зөвлөгч байж чаддаг.
Үндэстэн агентлаг