Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл 2019 оноос эхлэн АХБ-ны зээлээр хэрэгжиж байна.
Монгол Улсад ирсэн жуулчдыг улс орноор нь харахад Тайванийн жуулчдын тоо 2.3 дахин нэмэгдсэн бол БНХАУ-ынх 25.6 хувиар, Японы жуулчдын тоо 26.5 хувиар тус тус нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
“Монгол Улс тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлж, нөөцөө хамгаалах нь чухал. Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд дэд бүтэц, отоглох болон түр амрах газар, хориглосон бүсийн хамгаалалт зэргийг сайтар төлөвлөн хөгжүүлж, аяллын маршрутыг тодорхой гаргах нь чухал болох”-ыг Японы “JICA” байгууллагын судалгаанд онцолсон байна.
Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл 2019 оноос эхлэн Азийн Хөгжлийн банкны зээлээр хэрэгжиж байна. Энэхүү төсөл нь Хөвсгөл нуур болон Онон Балжийн байгалийн цогцолборт газруудад аялал жуулчлалыг дэмжих дэд бүтцийн барилга байгууламж, авто зам болон хог хаягдал, байгаль хамгааллын асуудлыг цогцоор нь шийдэх зорилготойг төслийн багийнхан онцолжээ.