БНТУ-ын хамгийн том хот, худалдааны гол төв болох Истанбул хотод 38 хүн хуурамч архи уусны дараа амиа алдсан байна.
Энэ долоо хоногт нийт 90 хүн архи уугаад метанолд хордсон гэх шинж тэмдэгтэй эмнэлэгт ханджээ. Тэдний 48 нь хэвтэн эмчлүүлсэн байна. Тэд хуурамч архины амт, үнэр ялгах аргагүй байсан гэжээ. Хордсон өвчтөнүүдийн тал нь амьсгалж чадахгүй байна гэсэн байна.
Цагдаа нар 11 сэжигтнийг барьсан байна.
Истанбулын Фатих, Бэй-олу дуүргийн архи, тамхины дэлгүүрүүдийг шалгаж эхэлжээ. Хотын захиргаанаас архи худалддаг цэгүүдийн хяналтыг сайжруулахын тулд 24/7 цаг ажиллах хяналтын камер суурилуулах, камерын бичлэгийг 30 хоногийн турш хадгалдаг болох шаардлага тавьж эхэлжээ.
Энэ сард л гэхэд Истанбулд нийт 29 тонн хуурамч архи илрүүлж, хураан авсан. Архи худалдах зөвшөөрөл авсан ч хуурамч архи худалдсан 64 дэлгүүрийг хаасан байна.
Эх сурвалж: BBC