Энэ сарын 29-31-ний хооронд БНХАУ-ын хаврын баяр буюу цагаан сар тохиож байна. Үүнтэй холбоотойгоор зарим хилийн боомтууд амрахаар болжээ. Тодруулбал,
Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Хавирга, Бичигт, Бургастай, Сүмбэр, Баянхошуу, Булган хилийн боомт тус тус амрах болсон талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдлээ.