Улаанбаатар метроны инженер геологийн судалгааг хийж байна. Энэ хүрээнд трассын 19.4 км уртад 42 цэгт, газрын гадаргаас 30 метрийн гүнд өрөмдлөг хийжээ.
Мөн лабораторийн шинжилгээгээр хөрсний бүтэц, уян налархайн коэффициентийг тодорхойлсон. Гидрогеологийн судалгаагаар хонгил өрөмдөх явцад усны судал таарах эрсдэлүүдийг тодорхойлж, ус зайлуулах зохицуулалтыг төлөвлөжээ.
Улмаар төсөвт өртөгт орсон өөрчлөлтийн дагуу НИТХ-аар төсөвт өртгийг шинэчлэн баталсны дараа EPC гэрээ, эцсийн сонгон шалгаруулалтын тендерийг зарлана” гэв.
Улаанбаатар метроны трассын урт 19.4 км, нийт 15 өртөөтэй, 36.5 км/цагийн хурдтай байна. Өртөө хоорондын дундаж зай 1.3 км, цагт 17.200 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байх юм.
Улаанбаатарт ФИДИК буюу Олон улсын зөвлөх инженерүүдийн холбооны жишиг гэрээний дагуу бүтээн байгуулалтын төслүүдийн тендерийг шалгаруулж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.