Засгийн газраас гаргасан шийдвэрийг өнөөдөр танилцууллаа. Энэ үеэр Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан морин уралдаантай холбоотой мэдээлэл өглөө. Тэрбээр,
-Өмнө нь гарсан Засгийн газрын тогтоолоор Тавдугаар сарын 1-ээс арваннэгдүгээр сарын 1-ны хооронд морин уралдааныг зөвшөөрнө гэсэн ийм хугацааг үндэслэж тушаал гарсан. Үүн дээр зохицуулалт хийхээс өөр аргагүй болж байна. Одоо хугацааг Засгийн газар тогтоохгүй, аймаг орон нутаг тогтоох шийдвэр гарч байгаа учраас хүүхдийн эрхийг хамгаалах аймаг орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийсэн. Хамгийн түрүүнд хүүхдийн эрх хангагдах ёстой. Тиймээс хүүхдийн эрхийг хангах ямар нөхцөл байх вэ гэдгийг төрийн бус байгууллага болон морин спорт уяачдын холбоотой хэд хэдэн удаагийн уулзалт хийсэн.
Хэрэв хаврын морины уралдаан нээвэл хууль бус нэг, хоёрдугаар сарын морин уралдааныг таслан зогсоох ёстой. Хууль бусаар морин уралдаан зохион байгуулсан бол Эрүүгийн хариуцлага тогтоох ёстой гэсэн зохицуулалт оруулна.
Гэсэн ч хаврын морин уралдааныг гуравдугаар сарын 1-нд зохион байгуулагддаг байж болно. Хэрэв хаврын морины уралдаан гуравдугаар сараас хойш аймаг орон нутагт зохион байгуулбал заавал 12-оос дээш нассны хүүхэд байх ёстой. Мөн хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах хувцас хэрэглэл, стандартыг хэрэгжүүлэх ёстой. Та бүхэн анзаараарай, тавдугаар сарын 1-ээс арваннэгдүгээр сарын 1 хүртэл морь унасан хүүхдийг тэвчишгүй хөдөлмөр биш гэж үздэг. Бусад үед хүүхэд морь унахаар тэвшишгүй хөдөлмөр мөн гэж үздэг дабль стандарт гарч ирчихээд байгаа байхгүй юу. Тавдугаар сарын 1-ээс арваннэгдүгээр сарын 1 хүртэл хүүхэд морь уралдвал тэвчишгүй хөдөлмөр биш гэж үзнэ. Ер нь хүүхдийг морь унах асуудал тэвшишгүй хөдөлмөр мөн юм бол наадмаар ч бас хүүхдийг морь унуулахаа боль. Ийм дабль стандарт гарч байгаа учраас мэдээж бид хүүхдийн эрхийг нэгт тавина, хоёрт хүүхэд дээр ирэх эрсдлүүдийг бид онцгойлон анхааръя.
Бидний хийсэн судалгаагаар эзэн биегүй хэн зохион байгуулж байгаа нь тодорхойгүй нэг, хоёр сард зохион байгуулж буй уралдаануудад тоо статистик нууц байгаа байхгүй юу