Өчигдөр буюу пүрэв гарагт АНУ-ын Вашингтон хот дахь Рейган нисэх онгоцны буудалд газардах гэж байсан онгоц цэргийн нисдэг тэрэгтэй мөргөлдөж, осолдсон.
Мөрдөн шалгах, аврах ажиллагаа үргэлжилж байгаа ч ослоос нэг ч хүн амьд гараагүй хэмээн албаныхан мэдээллээ.
Аврах багийнхан Потомак голоос 27 хүний цогцсыг гаргаад байгаа аж. Цаг агаарын нөхцөл байдлын улмаас үлдсэн цогцсуудыг хайх ажиллагааг түр зогсоожээ.
Одоогоор онгоцны хар хайрцгийг илрүүлээгүй байгаа аж. Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөл 30 өдрийн дотор шалгалтыг урьдчилсан дүгнэлтийг танилцуулах ёстой.
Онгоцонд ямар хүмүүс зорчиж явсныг тодорхой мэдээлээгүй ч зорчигчдын дунд уран гулгалтын залуу тамирчид байсан гэв.
Энэ нь 2001 оноос хойш АНУ-ын агаарын тээврийн салбарт гарсан хамгийн анхаарал татсан осол болж байна.
Эх сурвалж: Reuters