Шуурхай штабын IV хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврыг Засгийн газрын хуралдаанд танилцуулав.
-
Шуурхай штабын өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт,
-
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр зам,
-
Нийслэлийн зах, худалдааны төвүүдийг Улаанбаатар хотоос нүүлгэх ажлын талаар,
-
Улаанбаатар хотын 2030 ерөнхий төлөвлөгөөний тухай,
-
Нийслэлийн эрчим хүчний чадлын дутагдал, тулгамдсан асуудал, шугам сүлжээний талаар,
-
Хиймэл оюун ухаан ашиглан илрүүлж хариуцлага тооцуулах, камерын бүртгэлийн системийн хяналт болон нийтийн тээврийн хяналтын тухай,
-
Хүннү хотын төлөвлөлтийн талаарх танилцуулга,
-
Нийслэлийн гэр хорооллын халаалтыг сэргээгдэх эрчим хүчээр хангах загвар төслийн талаарх танилцуулгыг тус тус хэлэлцжээ.
“2025 оныг нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.
Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангахаар Ерөнхий сайдын дэргэд Шуурхай штаб байгуулжээ.
Шуурхай штабын IV хуралдааны талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцуулж, Ерөнхий сайдаас өгсөн шуурхай үүрэг даалгавар, түүний хэрэгжилтийн тайланг тухай бүр системд тусгах, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.