Хятад улс шинжааны уйгарчуудыг лалын хэт даврагч нар гэж нэрлэж тэдний эсрэг компанит ажил өрнүүлж байна. АНУ-ын томоохон хэвлэлүүдэд Шинжааны уйгаруудыг лалын бүс нутаг хэмээн гадуурхдаг талаар бичжээ. Сүүлийн жилүүдэд энэ бүс нутагт цуст мөргөлдөөн ихээр гарах болсон. Хятадын засгийн газраас тэднийг хүчээр тогтоон дарангуйлахын тулд Шинжааны бүс нутагт дараах хориг тогтоосон байна. \”Reuters\” агентлагт мэдээлснээр \”хүүхдүүд засгийн газрын сургуульд суралцах боломж олгодоггүй, зөвхөн шашны журмаар гэрлүүдэг, хувь хүнтэй холбоотой бичиг баримтуудыг санаатайгаар орхигдуулах” гэх мэт уйгаруудыг хавчих бодлого явуулдаг байна.
Уйгаруудын ихэнх нь Мусульман шашинтай байдаг. Нийт хүн амын 45 хувь нь уйгар үндэстэн үлдсэн хувь нь эрлийзсэн буюу Хан үндэстэн эзэлдэг. 1949 онд Туркестан руу олноороо цагаачилж байсан ч түүнээс хойш ямар нэгэн цагаачлах шилжилт хөдөлгөөн болоогүй аж. Барууны хэвлэлд бичсэнээр уйгарчуудын ёс заншил, соёл уламжлал Хятадад уусч, идэгдэж байна гэж мэдээлжээ.
Үндэстэн агентлаг