АНУ-ын Сангийн Яам БНАСАУ-ын компаниуд болон 11 хүнд БНАСАУ-ын цөмийн зэвсэг, пуужин үйлдвэрлэх төслийг дэмжсэн гэдэг үндэслэлээр эдийн засгийн хориг тавьж эхэлжээ.
АНУ-ын Сангийн Яам уг хоригийн тухай мэдэгдэлдээ, хоригт хамрагдсан эдгээр хүмүүс БНАСАУ-ын банк, худалдаа, тэнгисийн тээврийн компаниудын гадаад дахь төлөөлөгчийн газар албан тушаал хариуцаж байна. Эдгээр хүмүүс БНАСАУ-ын засгийн газрын гадаадад суугаа төлөөлөгч бөгөөд НҮБ болон Америкийн талаар хориг тавьсан зэр зэвсгийг БНАСАУ худалдан авахад санхүүгийн туслалцаа, үйлчилгээ үзүүлсэн гэж үзэж байна гэжээ.
Эх сурвалж: синьхуа агентлаг