АНУ-н ерөнхийлөгч Их Британи-ны Финансиал Таймс сэтгүүлд өгсөн ярилцлагадаа \”Хятад улс Хойд Солонгос улсад маш их нөлөөтэй төдийгүй их тусалж дэмжиж байна. Хэрвээ Хятад улс цөмийн зэвсгийн эсрэг Хойд Солонгос улсад хатуу байр суурь тавьбал энэ асуудал төвөггүй шийдэгдэх ба Хятад улсыг дэлхий даяар сайшаах болно. Гэхдээ энэ асуудал бол дэлхийн хэмжээний асуудал аюулгүй байдлын талаар учраас Хятад улс оролцохгүй байсан ч бид хориг арга хэмжээг чангатган Хойд Солонгосын асуудлыг шийдэх болно\” гэжээ. Мөн ерөнхийлөгч Д.Трамп энэ долоо хоногт Хятад улсад айлчлал хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд ерөнхийлөгч Ши Жиньпин- тэй Хойд Солонгосын цөмийн зэвсгийн асуудлаар байр сууриа солилцох юм байна. Мөн хоёр талуудын худалдааны томоохон асуудлыг авч хэлэлцэх юм.
Үндэстэн агентлаг