Эмэгтэйчүүдийн томоохон асуудлуудын нэг бол таргалалт, илүүдэл жин билээ. Ялангуяа ахимаг, идэр насны эмэгтэйчүүдэд энэ асуудал илүү тохиолддог. Таргалалт бол буруу хооллолт, стресс, хөдөлгөөний дутагдал зэрэг гол хүчин зүйлүүдээс шалтгаалдаг. Мама Жүн гэх энэ бүсгүй 37 настай ба турах хүсэл эрмэлзэлтэй хүмүүсийн бэлэг тэмдэг болоод байгаа билээ. Мама Жүн жилийн өмнө л 170кг жинтэй үүндээ бухимдаж явдаг нэгэн байсан.
Тураах зурагтын шоу хөтөлбөрт түүний охины санал болгосноор хамрагдсан бөгөөд ердөө ганцхан жилийн дотор 120кг жин хасаж чадсан юм. Мөн бүсгүйн хөхний болоод хэвлийн арьс хэт турсны улмаас маш их хэмжээгээр унжсан учраас илүүдэл арьсаа тайруулсан байна.
Тэрээр өөрийн турсан туршлагаасаа хэлэхдээ \”Зөв хооллолт, дасгал сургуулалт хамгийн гол нь сэтгэлийн тэсвэр тэвчээр юм\” гэжээ. Тэгэхээр бүсгүйчүүд минь турахад нууц гэж үгүй хамгийн гол хүчин зүйл бол та өөрөө, таны сэтгэл зүй билээ.