Ерөнхий боловсролын сурагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор
хэрэгжүүлж буй \”Оюунлаг сурагч” хөтөлбөр өчигдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн 39-р сургуулийн
сурагчдад хүрч эхэлжээ. БСШУСЯ,MNBC компанийн хамтран хэрэгжүүлж
буй уг хөтөлбөр нийслэлийн ерөнхий боловсролын зургаан сургууль 4000 гаруй
сурагчдад алсын зайнаас англи хэл сурах боломжыг нээж өгөөд байна. Энэ
хөтөлбөрийн хүрээнд тус сургуулийн багш, сурагчдад \”English Club\” сувгийг бүтэн жил үзэх эрх
дагалдах тоног төхөөрөмжийн хамт гардууллаа. Ийнхүү \”Оюунлаг сурагч” хөтөлбөр цар хүрээгээ
амжилттай тэлсээр байна.

Дэлхийн шилдэг контент бэлтгэгч \”English
Club\” суваг нь дэлхийн 73
оронд 160 сая гаруй үзэгчтэй бөгөөд олон улсын хэл зүйч, шинжээчдийн
бүтээсэн хөгжилтэй, танин мэдэхүйн ач холбогдолтой, хэл сурах онол практикт суурилсан
нэвтрүүлгүүдийг хүмүүсийн нас насны
онцлогт тохируулан заадаг. Энэ сувгийг өдөрт ердөө 15 минут үзэхэд жилд 2000
шинэ үг цээжилж, 100 дүрмийн бүтцийг ойлгох боломжтойгоос гадна өдөрт дунджаар
34 сая хүн энэ сувгийн контентийг үздэг гэсэн албан тоо
баримт байдаг. Харин MNBC компани дэлхийн шилдэг телевизийн хөтөлбөрийг албан ёсны зөвшөөрөлтэйгээр
64-р сувгаараа дамжуулан Монголын хэрэглэгчиддээ хүргэж байгаа юм.