Женнифер Гарнер болон Бен Аффлек нар өнгөрсөн долоо хоногт салах өргөдлөө
шүүхэд өгсөн талаар албаны эх сурвалжууд
мэдээллээ. Холливуудын сайхан хосууд гэгдэж байсан ч тэд хамтын амьдралдаа цэг тавихаар шийджээ.
Нөхөр болох Бен Аффлек өнгөрсөн гуравдугаар архинд донтсоны улмаас эмчилгээ
хийлгэж байжээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа хүүхдүүдээ санаа тавих
болно гэсэн утгатай бичлэг хийж салах болсон талаар ам нээсэн байна.
Хосууд шүүхэд өгсөн өргөдөлдөө хүүхдийнхээ асран хамгаалагчийн асуудал эмзэг сэдэв хэвээр байна. Тэдний аль аль нь хуулийн дагуу асран хамгаалагч
болохыг хүсэж байгаа талаар ELLE сэтгүүлд мэдээлсэн. Ийнхүү тэдний хамтын амьдрал
дуусгавар болж хоёр тийш болохоор шийджээ.