Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар иргэн Б нь экспортын гэрчилгээ болон бусад холбогдох баримт бичгийн бүрдэлгүй 64.8 кг гүзээг дугуйндаа нууж улсын хилээр гаргахыг завдсаныг илрүүллээ. Түүнчлэн иргэн Ц нь экспортын гэрчилгээ болон бусад баримт бичгийн бүрдэлгүй аквариумын загас зургаан уут, мэлхий зургаан уут, хар гүрвэл нэг уутыг нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан.
Иргэн А экспортын гэрчилгээгүй, гарал үүсэл нь тодорхойгүй 360 ширхэг өндгийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчил мөн бүртгэгдлээ. Эдгээр бүтээгдэхүүнийг буцааж, эздэд нь захиргааны хариуцлага тооцоод байна.
ЭХ СУРВАЛЖ: МХЕГ