Венесуэлийн ард иргэд засгийн газрыг эсэргүүцэн жагсаал хийж байна. Энэ үеэр хоёр хүн будуулан амиа алджээ. Тус улсын ард иргэд шинэ сонгууль явуулахыг хүсч сөрөг хүчний улс төрчдийг суллахыг хүсэн ийнхүү олныг хамарсан жагсаал хийх болжээ.
Тус улсын ерөнхийлөгч сөрөг хүчний 30 улс төрчийг шоронд хийсэн бөгөөд түүний энэхүү үйлдэл ард олны дургүйцлийг хүргэж жагсахад хүргэжээ. Үүссэн нөхцөл байдлыг эдийн засгийн нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байна. Тус улс нефтийн нөөцтэй хэдий ч инфляци, гэмт хэрэг, барааны хомсдлоос болж ард иргэд нь ихэд бухимдалтай аж төрж байгаа аж.
Мөн ийм байдалд хүргэсэн хүнийг ерөнхийлөгч Николас Мадурог гэж буруутгаж байна. Вэнэсэулийн улс төрийн сонгууль 2019 онд болох хэдий ч засгийн газрын эсрэг босогчид үүнд шүүмжлэлтэй хандсан. Учир нь 2019 он гэхэд энэ чигээр явбал инфляци нэмэгдэж эдийн засгийн өсөлт байхгүй болохыг ОУВС-аас сануулжээ.