Сүүлийн үед залуу гэр бүл маш ихээр салах
болсон. Тэдний салалтын шалтгаан нь нийгмийн амьдрал, хүмүүжил, зөрчил зэрэг
олон шалтгаанаас үүдэлтэй хэдий ч үүссэн асуудлыг хэрхэн эерэгээр шийдэж аз
жаргалтай бүл бий болгох талаар Хувь хүний хөгжлийн Институцийн захирал, сэтгэл зүйч
М.Алтанцэцэгтэй ярилцлаа.
-Гэр бүлийн харилцаагаа хэрхэн урт
удаанаар үргэлжлүүлэх вэ?
-Гэр бүлийн харилцааг тодруулж авч үзье л
дээ. Ялангуяа эмэгтэйчүүд хүүхнүүдэд тулгамдсан, зүрх сэтгэлийг зовоож байдаг
харилцаа бол яалт ч үгүй гэр бүлийн харилцаа байдаг. Эхнэр, нөхөр хоёрын
хоорондын харилцаа багтдаг. Монголчууд дээхэн үед гэр бүл салалт бага
байсан л даа. Монгол хүний ахуй амьдрал соёлын онцлог юу байсан гэхээр
бүлгээрээ амьдардаг хүмүүс. Гэрт эхнэр нөхөр хоёр хоёулаа амьдрах нь ховор шүү
дээ. Аав ээж, эмээ өвөө, дүү зэрэг олуулаа амьдардаг. Зөвхөн эхнэр нөхөр хоёр
хоорондоо харилцах бишилүү олон хүнтэй харилцах шаардлага тулгарч
байгаа биз. Энэ утгаараа манайхан эхнэр авахаараа би ганцхан эхнэр аваагүй тэр
хүнийхээ эцэг эхтэй нь сууж байна гэж бодох хэрэгтэй л дээ. Зөвхөн хайртай
хүнтэйгээ гэр бүл болохгүй байх нь. Түүний эцэг эхтэй сууж байгаа гэж боддог
байсан. Харилцаагаа яаж эрхэмлэж авч явдаг байсан бэ гэвэл хоорондоо
харилцахаас илүүтэй хадмуудтайгаа маш сайхан эвтэй найртай харилцааг үүсгэж
хадгалж чаддаг байсан учир бидний өвөг дээдэс ээж аавууд гэр бүлийн харилцаа их
тогтвортой байсан гэж дүгнээд байна.
-Юунаас болж гэр бүлд зөрчил үүсдэг вэ?
-Одоо эргээд харахад нийгэм их өөр болж
байна. Залуучуудыг харахаар салалт маш их байна. Сайхан
сайхан охидууд хүүхэд хөтөлчихсөн \”хүүхдээ яах вэ” гээд нэг хар юманд
гомдчихсон, нөгөө харчуул нь эмэгтэйчүүдийнхээ
буруу болчимгүйг гайхсан, эрчүүдийнхээ сэтгэлийн тэнхээ чадамжгүйг
гайхсан ийм л байдалтай байна. Тэр бүхнээс болоод харилцааны зөрчил үүсээд
байна. Гэр бүлийн харилцаа зөвхөн эхнэр нөхөр хоорондоо харилцахаас гадна
бидэнд аав ээж, ах дүү, олон олон хүмүүс ирж харилцаанд оролцдог юм гэдгийг
хүлээн зөвшөөрөх ёстой.
Залуу хосууд амьдралаа эхлүүлээд явж байтал
хадмуудын оролцоо гэж байна. Тэгэхээр гэр бүл хосуудын амьдрал гэдэг маань
хөнгөн хуумгай хандах зүйл биш байгаа биз. Их олон хүнийг хамруулсан хоорондын
харилцааны тэр бүхний учрыг ойлгодог тэр бүхэнд өөрийгөө зориулж чаддаг
байж гэмээн гэр бүлийн амьдрал урт удаан хугацаанд оршин тогтнох юм.
-Нийгэм хөгжихийн хэрээр амьд харилцаа алга
болж байна. Амьд харилцаа үгүй болсноор гэр бүлийн харилцаа мөхөж байна гэж ойлгож
болох уу?
-Амьд харилцаа биднийг амьд байлгадаг.
Бид сошиалаар харилцаад л байвал бидний харилцаа үхмэл болоод
зэрлэгшдэг. Зэрлэгшинэ гэхээр хосуудын хоорондын
харилцан үйлчлэлцдэг гормон ялгардаггүй. Дурласан хүмүүс
анх нэг нэгэн рүүгээ тэмүүлдэг. Мөн тэр үед үргэлж хамт байдаг. Дурлалцах үед
арьс шүргэлцэх төдийд л татагдаж, тэмүүлж эхэлдэг. Ээнэгшлийн гормон ялгарч
байгаа нь тэр. Нялх хүүхдийг тэврээд үнсэхээр улам хайр хүрээд байдаг
шүү дээ. Түүнтэй ижил аз жаргалын гормон ялгарч байдаг. Тэгвэл амьд
харилцаа холдох тусам та хоёрын бие биендээ тэмүүлдэг гормоны ялгарал байхгүй
болно. Жишээлбэл, \”ээжээ би танд хайртай” гээд мессеж бичье. \”Ээжээ
би танд хайртай шүү”гээд тэврээд үнсьегэж бодоход мэдрэмж
нь шал өөр байдаг. Харилцаагаа амьд авч үлдэхийн тулд бие биетэйгээ ойр дотно
хамт байж арьсаараа шүргэлцэх хэрэгтэй. Түүний цаана учир холбогдол их
бий. Өглөө эхнэрээ үнсээд гардаг эрчүүдийн ажил бүтэмжтэй байдаг гэнэ
гээд биччихсэн байсан шүү дээ. Цаана нь ердөөл амьд харилцаа
байсан. Эхнэрээ үнсээдгарна гэдэг чинь бие биенийгээ таталцуулж байна
л гэсэн үг юм. Улам ойрхон байх ёстой.
-Зөрчил үүссэн үед хосууд хоорондоо яаж
ойлголцох ёстой вэ?
-Зөрчил маргааныг үүсгэхгүй байх талаас нь
харж болох юм. Гэр бүлийн харилцаанд зөрчил байхгүй байна гэж байхгүй. Хэрэв
эхнэр нөхөр хоёр зөрчилдөхгүй байвал тэр харилцаа худал. Зөрчил байх
ёстой. Түүнийг даван туулаад л урагшилж байх ёстой. Тэрнээс биш
зөрчил дээрээ давс асгаад тос нэмээд улам асаагаад байна гэсэн үг биш. Тэр
зөрчлийг үүсгэхгүй байхын тулд хосууд амьд харилцаагаа эрхэмлэх тусам
тэр айхтар зөрчилтэй тулгарахгүй л дээ.
Асуудал хэдийнэ үүссэн байгаа бол хамгийн түрүүнд ярилцаж ойлголцох
ёстой. Бид чинь сэтгэл зүрхтэй хүн учраасальболох ярилцаад зөв
зүйтэй аргаар засч залруулаад ойлголцох хэрэгтэй байдаг. Гэтэл нөгөө
эхнэр нөхөр хоёрын өвөрмөц сэтгэлгээний онцлог ялгаа саад болдог.
-Жишээлбэл ямар ялгаа байх вэ?
-Эмэгтэй хүн гэдэг чинь хамаг ажлаа яриад л
тайлагнаад уйлаад, инээгээд л сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргаж байж тайвширдаг.
Эмэгтэй хүмүүс хоорондоо сэтгэлээ онгойлгож байж стрессээ тайлдаг.
Гэтэл эрэгтэй хүн бол тийм биш. Эмэгтэй хүнд өдөрт таван мянган үгийн сан
байдаг. Харин эрэгтэй хүн 500 үгийн сантай байдаг. Тэгэхээр нөгөө 500 үг нь
ажлаа хийж явж байгаад дуусчихдаг.
Дээрээс нь эмэгтэй хүн юманд хэтэрхий
нарийн, мэдрэмтгий хүмүүс байдаг. Эмэгтэй хүн ямар нэгэн зүйлийг тайлбарлахдаа
их олон цагийг зарцуулдаг. Эрэгтэй хүний хувьд ямар нэгэн үгийг товч утгаар нь
логиктой ярьдаг. Эрэгтэй эмэгтэй хүний сэтгэлзүй асар их ялгаатай. Яг үнэндээ
хоёр өөр ялгаатай ертөнц нэг үнэт зүйлийг бүтээдэг. Аз
жаргал рууорох хаалга их нарийхан. Нэг хүн л багтахаар.
Эхнэр нөхөр хоёр яаж тийшээ орох вэ? Тийшээ орохын тулд нэг хүн мэт сэтгэж,
нэгдэж байж тийшээ орох юм. Тиймээс эхнэр нөхөр хоёр нэг хүн шиг сэтгэхийн тулд
өнөөх эрэгтэй эмэгтэй гэдэг хоёр өөр ертөнцийг нэгтгэх шаардлагатай.
-Гэр бүлд эрэгтэй эмэгтэй хүний үүрэг өөр өөр
байдаг шүү дээ?
-Эмэгтэй хүн аль болох эр хүнийг зөөллөж
чиглүүлэх үүрэгтэй. Харин гэр бүлийн амьдралд эр хүн алсыг харж зөв шийдвэр
гаргах гэх мэт илүү өргөн хүрээтэйгээр сэтгэдэг. Эмэгтэй хүн байгалиасаа нарийн
ширийн зүйлийг зохицуулах мэдрэмж нь илүү хөгжсөн байдаг.
Эрэгтэй хүнд байгаа давуу талууд эмэгтэй хүнд
байгаа давуу талууд хоорондоо нийлээд нэгдээд нэг том давуу зүйлийг бүтээгээд
байх ёстой. Харамсалтай нь бодит амьдрал дээр бид нар яадаг вэ гэхээр эрэгтэй
хүнд байгаа бүх сул талуудыг эмэгтэй хүнд байгаа сул талууд руу дайрч
байдаг. Баахан сул талууд нийлээд тэнд юу үүсгэх үү? Хагарал бутрал, зөрчил,
салалт сарнилт, хүчирхийлэл үүсгэдэг. Харилцаан дээр асуудлыг
зөв засч залруулж авч явахын тулд маш их ухаан шаарддаг. Баруунд
харилцааг урлаг гэж үздэг.
Би эмэгтэй хүн надад ийм онцлог давуу тал,
сул тал байна. Миний нөхөр ийм онцлог давуу
талтай гэдгийг таньж мэдэх ёстой. Мөн байгаагаар нь хүлээн зөвшөөрөх ёстой.
Зөрчил яагаад үүсээд байна гэхээр эрэгтэй хүнийг эмэгтэй хүн шиг харах,
өөрийнхөөрөө байлгах гээд зүтгэснээс л үүдэлтэй.
-Аз жаргалтай гэр бүлийн нууц юундаа байна
вэ?
-Гэр бүлд эрэгтэй хүний үүрэг роль манлайлал
маш чухал үүрэгтэй байдаг. Хүүхдүүд хүмүүжилтэй сайн хүн болж төлөвшихөд эцэг
хүний үүрэг 80 хувь байдаг. Ээжүүд бол хүүхдүүдээ эрүүл саруул өсгөж хүмүүжүүлэх, сургууль соёл бүхий л зүйлд анхаардаг. Харин эрэгтэй хүн бол тэр
хүүхдийн төлөвшил,бие хүн болж төлөвшихөд нь сэтгэлийн тэнхээ,
хатуужил, аливаа бэрхшээлийг даван туулах чадвар зэрэг
сэтгэлзүйн чадамжуудыг сургахад эцэг хүний нөлөө өндөр байдаг. Тийм болохоор
эмэгтэй хүний хувьд таньж мэдэх маш чухал. Намайг ингээд ярихаар
эрэгтэй хүнийг магтан сайшаагаад байна гэж эмэгтэйчүүд маань бодож магадгүй.
Ямарваа нэгэн юманд зүй тогтол гэж бий л дээ.
Гэр бүл эцгийн нэрээр нэрлэгдээд таны нөхрийн нэрээр хүүхдүүд чинь овоглогдож
байна. Тэр утгаар нь аваад үзвэл эр хүн гэдэг яалт ч үгүй энэ гэр бүлийн том
түшиг тулгуур. Эрчүүд хариуцлагатай байх ёстой. Эр хүн шиг гэж ярьдаг тийм
тэсвэр, тэвчээр, хатуужилтай байх ёстой.
Хэн хэн нь өөрсдийнхөө үүрэг хариуцлагыг
биелүүлээд зөв хэрэгжүүлээд яваад байвал тэр гэр бүлд зөрчил маргаан тийм ч их
үүсээд байхгүй.
-Хувь хүн эхлээд өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй
байх тийм үү?
-Бие хүний төлөвшил маш чухал
үүрэгтэй. Бие хүн төлөвшихөд маш олон зүйл нөлөөлж байна л даа. Нийгмийн хүчин
зүйл, эцэг эх, найз нөхөд, олон хүчин зүйл нөлөөлдөг.
Би ёстой сайн хүнтэй суулаа гэж бодоод
суудаг. Суусны дараа ёстой муу хүнтэй суучлаа гэж бодогддог. Анх
хайрлаад дурлаад явж байхад бүх сайн сайхныг нь олж хардаг байсан. Суугаад
амьдраад ирэхээр нөгөө хүний бодит байдлыг харж эхэлдэг.
-Өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүд биеэ хэрхэн авч
явах хэрэгтэй вэ?
-Хүний амьдрал тэнцвэртэй байж л хүн
илүү сэтгэл хангалуун байдаг. Нэг талд нь гэр бүл нөгөө талд нь ажил,карьер байдаг.
Эрэгтэй ч бай эмэгтэй ч бай. Тэгвэл хүн энэ хоёрыг тэнцвэртэй
аваад яваад сурчихаасай гэж боддог. Амьдралдаа хүн тийм байх ёстой, ийм байх
ёстой гэхээс илүүтэй энэ хоёр зүйлийг тэнцвэртэй аваад явчих ёстой юм.
Хоёр дах зүйл нь юу вэ гэхээр та
бол цор ганц. Та амжилттай байхын тулд яах ёстой вэ? Хэрэв та
бусдыг дууриавал ядраад цөхрөөд хөлс хүч гарахаа байна. Та амжилттай
байхын тулд өөрийнхөө хамгийн сайн хувилбар байгаад л сурчих. Тэгээд л болоо.
Өөрөөс тань гарч болох бүх нөөц боломж потенциал, гаргах хэрэгтэй. Тэр үед
сэтгэл ханадаг. Эргээд харахдаа харамсахгүйгээр амьдрах л хэрэгтэй. Амьдрахын
төлөө тэмц. Шалтаг тоочих биш. Өөрийнхөө чадах бүх хэмжээнд өөрийгөө дайчлаад
амьдарвал сэтгэл хангалуун амьдарч чадна.
-Ярилцсанд
баярлалаа.