Монгол улсаас БНХАУ-ын эрээн хотод суугаа Консулын газрынхан хууль бусаар биеэ үнэлэгч монгол эмэгтэйчүүдийн асуудлыг цэгцлэхээр болжээ.
Консулын газрынхан гадаад улсад биеэ үнэлэгч нэрээр амьдарч буй ч Монгол Улсын иргэн гэдэг утгаар нь тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах, болзошгүй гэмт явдлаас урьдчилан сэргийлэх шаардлагатай гэж үзжээ. Энэ асуудлын дагуу эрээн хотын удирдлагуудтай уулзан биеэ үнэлж байсан монгол эмэгтэйчүүдийг саатуулж нутаг буцааж эхэлсэн аж. Мөн БНХАУ-ын бусад хот мужид биеэ үнэлэгч бүсгүйчүүдээс бэлгийн замын халдварт өвчин, ДОХ илэрч болзошгүй тул урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах талаар холбогдох байгууллагынхан ярилцаж байна.