Налайх дүүрэгт \”Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь – 2017” сэдэвт нэгдсэн зөвлөгөөн эхэллээ.
Зөвлөгөөнд Налайх ИТХ-ын дарга Б.Нэргүй, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалтын албаны дарга Л.Сүх-Очир нарын тэргүүтэй албаны хүмүүс оролцож, илтгэл мэдээлэл хийж байна. Тэгвэл албаны хүмүүс уг уулзалт, зөвлөгөөнөөр Налайх дүүрэгт 1 дүгээр улиралд хийгдсэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлуудын үр дүнг дүгнэхийн сацуу цаашид хийх арга хэмжээгээ хэлэлцэж байна. Яг одоогийн байдлаар АТГ-ын Хяналт шалгалтын албаны дарга Л.Сүх-Очир \”Авлигагүй нийгмийн төлөө хамтдаа” гэсэн сэдвээр илтгэл тавьж байна.
Үүний дараагаар Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж буй ажлууд болон тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл хийх юм байна.