Өмнөд Солонгост ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал асуулга өчигдөр эхэлжээ. Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ-г авилгын хэргээр ял авснаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэ сарын 5-ны өдөр Пак Гын Хэ-ийн шүүх хурал болох байсан хэдий ч тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан юм. Тус улсын дараагийн ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн анхдугаар санал асуулгын дүн орон нутгийн цагаар 20 цагт тодорхой болох аж.
Одоогоор эхний санал асуулгад таван нэр дэвшигч хүч үзээд байна. Ардчилсан намаас нэр дэвшсэн Мүүн Жэ Ин–г хамгийн нэр цэвэр улс төрч гэж үзсэн бөгөөд одоогийн байдлаар хамгийн их санал авжээ. Нийт сонгогчдын 26 хувь буюу 11 сая хүн эхний шатны сонгуульд саналаа өгсөн байна. Тус улсад ерөнхийлөгчийн албыг одоогоор ерөнхий сайд Хван Гёан хашиж байна.