Францын түүхэнд багш мэргэжилтэй эмэгтэй хамгийн анхны удаа тэргүүн
хатагтай болжээ. Тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийн сүүлчийн шатны санал
асуулгаар Эммэннуэль Макрон ерөнхийлөгч болсон. Түүний гэргий Бригитта Трогнь
өдгөө 64 настай ахлах сургуулийн уран зохиолын багш мэргэжилтэй нэгэн юм. Харин
Э.Макрон эхнэрээсээ 25 насаар дүү буюу 39 настай хамгийн залуу ерөнхийлөгч юм.
Тэдний гэр бүл болсон түүхээс сонирхуулахад одоогийн ерөнхийлөгч Э.Макрон 15
насандаа ахлах сургуулийн багшдаа дурласнаас үүдэлтэй. Тэрээр эхнэрийгээ анх
харсан мөчөөс эхлэн гүн гүнзгий дурлаж хайраа илчилж байжээ. Гэвч тухайн үед
түүний эхнэр гурван хүүхэдтэй 42 настай, ахлах сургуулийн багш байсан гэдэг.
Тэдний анхны үнсэлт Э.Макроныг 15 настай байхад Бригитта Трогнь багшийн
хувиар хацар дээр нь үнсэж байжээ. Харин
Э.Макрон түүнийг 17 насандаа гэрлэхээ амласан байдаг. Түүнээс хойш Э.Макрон эдийн
засгийн сургуульд элсэж, сургуулиа төгссөний дараа ерөнхийлөгчийн багт орж
ажилласнаар улс төрийн замналаа эхлүүлжээ.
Бригитта Трогнь хэлэхдээ Э.Макрон
бусдаас онцгой хүүхэд байсан. Түүний хайр дурлалын тэмцэл эцэстээ намайг
буулгаж авсан гэж хэлжээ. Хосууд 2007 онд гэр бүл болсон байна. Сонирхолтой
санагдаж магадгүй ч Э.Макрон эхнэртэйгээ суухдаа 30 настай байсан гэдэг. Харин түүний
эхнэр 55 настай байсан аж. Тэргүүн хатагтайн ууган хүү түүний нөхрөөс хоёр
насаар ах байжээ. Гэвч амьдралын саад бэрхшээл насны хязгаарыг үл тоон Э.Макрон
хэлсэн амандаа хүрч Бригитта Трогнь-ийг эхнэрээ болгон авсан байна.
Тэргүүн хатагтай албан ёсны ажлаа хүлээж аваагүй байгаа ч тэрээр бэлтгэлээ хэдийнэ базаажээ.