Дулааны шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлын үеэр тодорхой хугацаанд халуун ус хязгаарладаг. \”Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас 2017 оны их засвараар дулааны шугамыг шинэчлэн солих байршил, хуваарийг танилцууллаа. Үүнтэй холбоотойгоор тавдугаар сарын 15-ны өдрөөс халуун усыг тодорхой хуваарийн дагуу хязгаарлах юм. Энэ жилийн хувьд удаан хугацаагаар халуун ус таслахгүй бөгөөд дээд тал нь долоо хоног байх юм.