Мелания, Иванка нарын харилцаа дэлхийн нийтийн анхаарлын төвд байна. Мелания Трамп, Дональд Трамптай 2002 онд гэр бүл болсон хэдий ч Трампын ууган охин Иванка Трамптай төдийлөн тааламжтай харилцаатай байдаггүй аж. \”Vanity fair” сэтгүүлд мэдээлснээр Доналд Трамп өөрийн эхнэрээс илүүтэй охиндоо итгэл найдвар хүлээлгэдэг гэж мэдээлжээ. Зарим эх сурвалжуудын мэдээлснээр Иванка Трамп тэргүүн хатагтайгаас илүү нэр хүндтэй болохыг баталсан байна.
Иванка Трамп Доналд Трампын ууган охин бөгөөд тэрээр АНУ-ын улс төрийн бүхий л томоохон асуудалд эцэгтэйгээ хамтран шийдвэр гаргадаг байна. Түүнийг эцгийнхээ найдвартай ар тал гэдгийг судлаачид хэлсэн юм. Одоогоор Иванка цагаан ордны зөвлөхөөр ажиллаж байна. Мөн Доналд Трампийн сонгуулийн компанит ажлыг Иванка Трамп гардаж явуулсан нь түүнийг тэргүүн хадагтайгаас илүү нөлөө бүхий нэгэн болгосон гэж үзэж байна.