Хятадын иргэн Лю Елин өдгөө 50 настай хэдий ч тэрээр залуухан төрхөөрөө олонд гайхагддаг гэнэ. Тэрээр 23 настай хүүтэй бөгөөд түүнийг хүүгийнхээ \”найз охин\” гэж хүмүүс андуурдаг гэнэ. Лю Елин гоо сайхны мэс засалд ороогүй ч эрүүл зөв хооллолт, уйгаггүй дасгал хөдөлгөөний үр дүнд гоо сайхнаа хэвээр авч үлджээ.
Түүнийг Хятадын \”Weibo\” цахим хуудсанд 75 мянган хэрэглэгч дагадаг төдийгүй сошиал сүлжээний гол ярианы сэдэв болж байна. Түүний гоо сайхны нууцыг юунд байна вэ гэж асуухад сүүлийн гурван жил тасралтгүй дасгал хийж, усан спортоор хичээллэсний үр дүн гэж хариулжээ. Елин Малайзын эргийн дагуу цагт 12 км сэлж дээд амжилт тогтоож байсан удаатай.