Улсын хэмжээнд энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 22460 эх амаржсанаас өмнөх онтой харьцуулбал төрөлт 10.3 хувиар буурчээ. Мөн өмнөх сард 2644 эх амаржсан байна. Түүнчлэн улсын хэмжээнд нялхсын эндэгдэл өмнөх онтой харьцуулахад 37.7 хувиар буурсан гэсэн тоон үзүүлэлт гарчээ. Харин эхийн эндэгдэл өмнөх оны дөрвөн сартай харьцуулахад 70.6 хувиар буурч, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 5.8 хувиар нэмэгдсэн гэсэн үзүүлэлттэй гарчээ.
Эндсэн эхэд жирэмсний хугацаанд болон төрөх үедээ эсвэл төрснөөс хойш 42
цагийн дотор жирэмслэлтийн байрлал, хугацаанаас үл хамааран жирэмсэлт,
төрөлттэй холбоотой бүхий л шатлгаанаар эндсэн ээжүүдийг энэ ангилалд
хамруулдаг байна.