Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч Мүүн Жэ Ин үүрэгт ажлаа хүлээж аваад удаагүй байна. Харин олон нийтийн сүлжээнд ерөнхийлөгч гэхээс илүүтэй түүний бие хамгаалагчдын талаарх сонирхолтой яриа гарах болсон гэнэ. Түүнийг ерөнхийлөгчөөс илүү алдартай гэж хэлэх хүмүүс ч бас байна. Ерөнхийлөгчийн бие хамгаалагч байна гэдэг хэцүү ажил. Энэ үүрэг Чой Юн Жэ-д оногджээ. Тэрээр өдгөө 36 настай бөгөөд Онлайн хэрэглэгчдийн дунд царайлаг бие хамгаалагч нэрээр олонд танигджээ. Мөн Өмнөд Солонгосын тусгай байлдааны шугамд үүрэг гүйцэтгэж байсан эрэлхэг хамгаалагч аж. Гэвч Чой Юн Жэ эхнэр хоёр хүүхэдтэй бөгөөд уг мэдээллээс болж олон мянган охид бүсгүйчүүдийн сэтгэл шархалсан байна.