Энэтхэгт бага насны охиныг хүчиндэж жирэмсэн болгосон
тохиолдол гарчээ. Тухайлбал 10 настай бяцхан охиныг хойд эцэг нь хүчиндэж
жирэмсэн болгожээ. Уг үйлдлийг Энэтхэгийн хүйсийн тэгш эрхтэй тэмцэх
байгууллага эсэргүүцэн, суулт хийж улмаар охинд үр хөндүүлэх зөвшөөрлийг хүсчээ. ВВС
агентлагт мэдээлснээр охины хойд эцгийг саатуулсан бөгөөд эмч нарын баг охины
ээжтэй үр хөндүүлэх асуудлаар ярилцжээ. Цагдаагийн газрын тайланд дурдсанаар гэртээ ганцаараа охиноо
үлдээгээд явсны дараа хэрэг гарсан аж. Дээрх хэргийг цагдаа нар шалгаж байгаа ч
хэргийн хохирогч охиныг үр хөндүүлэх боломжгүй талаар дуулгасан байна. Учир нь
20 долоо хоногоос дотогш урагт үр хөндөлт хийдэг бөгөөд хэргийн хохирогч охин
21 долоон хоногтой жирэмсэн байжээ.