Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор Сүхбаатар талбайд нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр сэтгүүлчдэд мэдээлэл өгч байжээ. Түүний хажуугаар өнгөрсөн нэгэн иргэн түүн рүү салаавч гаргаж дургүйцлээ илэрхийллээ. Харин төрийн ордонд үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар улс төрийн намууд хуралдаж байгаа юм. Хуралдааны үеэр Монголын Социал Демокрот намын эмэгтэй нарийн бичгийн дэд дарга Д.Энхзаяа гэх эмэгтэй дунд хуруугаа гаргаж дургүйцлээ илэрхийлсэн байна.