Авьяаслаг шведчүүд шоунд алтан баззерын эзэн болсон Монгол охин А.Янжаа тус
шоуны финалын шатанд шалгарчээ. А.Янжаа тус тэмцээнд ой тогтоолтын төрлөөр
оролцож байгаа бөгөөд эхний шатанд үзэгчдийн суудлаас танихгүй 20 хүн тайзнаа урьж, 90
секундийн дотор нэрсийг нь цээжилж үзүүлснээр алтан баззерын эзэн болсон юм.
Ийнхүү тэрээр шилдэг 32 оролцогчийн нэг боллоо.Харин энэ сарын 13-нд
болсон тэмцээний үеэр тэрээр финалын шатанд шалгарчээ.
Тэгвэл шоуны ялагчдыг тодруулах торгон мөч ирэх баасан гарагт тохиох гэнэ. Тэрээр2015 онд ой тогтоолтын
ДАШТ-ий эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртэж байжээ.