Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны А/35 дугаар тушаалаар Улаанбаатар хотын хэмжээнд \”Барилга байгууламжийн лифт өргөх байгууламжид хяналт шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид хэрэгжүүлэх ажлын санал боловсруулах” ажлын хэсэг байгуулагдсан юм.
Ажлын хэсгийнхэн орон сууц, олон нийтийн барилгын 4,688 лифтэнд хяналт шалгалт хийхээс 2017 оны гуравдугаар сарын 13-наас тавдугаар сарын 8-ны хугацаанд нийт 1,515 лифтэнд хяналт шалгалт хийж ноцтой зөрчилтэй 15 лифтийг зогсоосон байна. Үзлэг шалгалтад хамрагдсан лифтнээс мэргэжлийн лифтчинтэй -1,127, лифтчингүй 388, техникийн магадлал хийлгэсэн 356, магадлал хийлгээгүй болон хугацаа дууссан 1,159 лифт байжээ.
Үзлэг шалгалтад хамрагдсан байгууллага, сууц өмчлөгчдийн холбоодын холбогдох албан тушаалтанд лифтний үйл ажиллагааны чиглэлээр илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар арга зүйн зөвлөгөө болон хууль, дүрэм, стандартын зөвлөгөөг ажлын хэсгийн гишүүд өгч, лифт тус бүрд \”Зөвлөмж” өгч ажиллажээ.
Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба