Ойрын жилүүдэд Монгол Улсад \” Хүн амын цонх үе” тохиож байна. Хүн амын цонх үе 8-12 жил үргэлжилдэг бөгөөд хүн ам зүйчдийн тооцоолсноор 2040 он гэхэд Монгол Улсын хүн ам нэлээд хөгшин бүтэцтэй орон болно гэж үзэж байна. Хүн амд эзлэх хөдөлмөрийн насны иргэд их байгаа энэ үеийн боломжийг зөв зохистой ашиглах нь манай улсын тогтвортой хөгжилд чухал нөлөө үзүүлэх юм. Иймд оюутнуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөдөлмөрлөх орчин нөхцөлийг бүрдүүлэх, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээг зохион явуулах хэрэгцээ шаардлага тулгарч байна.
Тухайлбал 2015-2016 оны хичээлийн жилд дээд боловсрол эзэмшсэн 30894 оюутны 6724 нь буюу 21,7 хувь нь тухайн жилдээ ажилд оржээ. Тэгвэл энэ хичээлийн жилд нийт 32863 оюутан их, дээд сургуулиа төгсөхөөр байгаа юм. Залуучуудын дээд боловсрол эзэмшилт өндөр байгаа ч оюутан, залуучуудын xөдөлмөр эрxлэлт доогуур үзүүлэлттэй байгаа нь өнөөдрийн нийгмийн тулгамдсан асуудлуудын нэг юм.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан XНXЯ, XXҮЕГазар зэрэг төрийн болон ТББ-ууд хамтран ИДСК, МСҮТ-ийн төгсөгчдийг ажлын байранд зуучлах \”Хөгжлийн хөтөч” өдөрлөгийг өнгөрсөн даваа гарагт буюу тавдугаар сарын 15-ны өдөр Соёлын төв өргөөнд 14:00-17:00 цагийн хооронд амжилттай зохион байгууллаа.
Тус өдөрлөгийн хүрээнд УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж буй \”Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”, Төрөөс залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа зэргийг танилцуулсан юм.