Хэнтий аймгийн төвөөс Сүхбаатар, Дорнодыг чиглэх эвдрэл ихтэй авто замыг жолооч нар “Тамын 50” гэж нэрлэх болсон. Тамын гэх 50 км замыг засах тухай өнөөгийн УИХ-ын дарга С.Бямбацогт Зам, тээврийн сайдаар ажиллаж байхдаа 2023 онд засвар, шинэчлэл хийнэ мэдэгдсэн ч бүтээгүй өнөөг хүрсэн.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр /2026.05.11/ мэдээлэл хийх үеэр сэтгүүлчид Тамыг 50-ийг хэзээ засах вэ? гэж асуухад “Одоо засаж байгаа. Бензин болон ажиллах хүчний үнэ өссөнтэй холбоотой зарим замын ажлыг царцаасан” гэв.






































































