Увс аймгийн Улаангом-Наранбулаг чиглэлийн автозам цасанд боогдож, Тошилт хөтөл, Зостын хөтөл орчмоор их хэмжээний цас орсон тул Улаангомоос гарах хөдөлгөөнийг тавдугаар сарын 21-ний өдрийн 10:00 цаг хүртэл хаах шийдвэр гаргасан талаар Увс аймгийн онцгой байдлын газраас мэдээллээ.
Аймгийн онцгой байдлын газрын 20 гаруй алба хаагч, 3 техник хэрэгсэлтэй хоёр чиглэлд ажиллаж байгаа юм байна.
Баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга, нөөлөг салхи, нойтон цасны АЮУЛТАЙ үзэгдэл ажиглагдаж байгаа талаар цаг уурын байгууллагаас анхааруулаад байгаа юм.



































































