Япон улс одоогийн эзэн хаан Акихиток хаан ширээнээсээ бууж угсаа залгамжлах хунтайж Нарүхитод албан ёсоор хэргэм зэргээ шилжүүлэн өгөх хуулийн төслийг дэмжсэн байна.
Өнгөрсөн онд 83 настай Японы эзэн хаан Акихито ард түмэндээ хандан хаан ширээнээсээ буух хүсэлтэй байгаагаа илэрхийлэн, эзэн хааныхаа үүргийг цаашид гүйцэтгэж чадахгүй хэмээн зовниж байгаагаа мэдэгдсэн.
Хуулийн төслийг баталбал Японы эзэн хаан Акихито 2018 онд албан ёсоор хаан ширээнээсээ буух магадлалтай гэж эх сурвалжууд мэдээлж байна. Японы засгийн газар тухайн хуулийн төслөө зөвхөн эзэн хаан Акихитогийн тохиолдолд л үйлчлэхээр боловсруулсан байна. Японы эрх баригчид Японы эзэн хаан уламжлал ёсоор бүх насаараа хаан ширээндээ суух ёстой гэж үздэг аж. Хамгийн сүүлд 1827 онд Японы эзэн хаан Кокакю өөрийн хүсэлтээрээ хаан ширээнээсээ татгалзаж байсан удаатай.