Монголын залуучуудын холбоо энэ жил \”Залуусаа нэмье” уриан дор ХӨСҮТ, Marie
Stopes зэрэг
байгуулагуудтай хамтран \”Халдваргүй ирээдүй мэдлэгээ хэрэглээ болгоё” төсөл
хэрэгжүүлж эхэлжээ. Энэ төслийн хүрээнд өсвөр насны залуучуудад эрүүл мэндийн
боловсрол олгох зорилготой юм. Уг төслөөр дамжуулан ерөнхий боловсролын
сургуулийн сурагчид, МСҮТ-ийн оюутан залуусыг бэлгийн боловсролыг дээшлүүлэх
нөхөн үржихүйн сургалтад хамруулахаас
гадна зөвлөгөө мэдээлэл өгч байгаа аж. Төслийг энэ он дуустал хэрэгжүүлнэ.
Өнгөрсөн онд бүртгэгдсэн бэлгийн замын өвчний нийт тохиолдлын 43.2 хувь нь
өсвөр насны залуучууд байжээ. Судалгаанд хамрагдсан өсвөр үеийнхний 10 хүн
тутмын долоо нь бэлгэвч болон жирэмслэхээс хамгаалах эм бэлдмэл хэрэглэдэггүй
гэсэн тоо баримт гарчээ.