Зургаадугаар сарын 19-20-нд шилжих шөнө буюу өнөө шөнө Улаанбаатар хот орчим, Орхон, Сэлэнгэ, Хэнтийн баруун хэсгээр хөрсөн дээр 0 градусыг давж цочир хүйтрэхийг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Мөн Архангай, Булган, Төв аймгийн нутгаар -5 градусыг давж цочир хүйтрэх юм байна.
Дорнодын хойд хэсгээр хүйтэн бороо, Хэнтийн хойд, Дорнодын зүүн хэсгээр их бороо орохыг анхааруулав.








































































