АНУ-ын дуучин Бейонсе өнгөрсөн амралтын өдрүүдэд нэгэн сонирхолтой үдэшлэг
зохион байгуулжээ. Дуучин бүсгүй хоёр ихэр хүүхэд тээж байгаа талаар бид өмнө
мэдээлсэн. Харин энэ удаа шинээр мэндлэх бяцхан үрстэй зориулж гэр бүлийн
хүрээнд үдэшлэг зохиосон байна. Түүний үдэшлэгт Серена Уллиамс, Ла Ла Энтони
зэрэг урлагийнхан хүрэлцэн иржээ. Дуучин Бейонсе энэ талаар өөрийн Инстаграм
хуудаснаа нийтэлжээ. Мөн тэрээр гэдсэн дээрээ Хенна шивээс хийлгэж баярын уур
амьсгал оруулсан байна.