АНУ-ын поп од Шер 71 нас хүрлээ. Өнгөрсөн ням гарагт Лас Вегас хотноо Биллбоард 2017 хөгжмийн наадам болж өндөрлөсөн билээ. Энэхүү үеэр дуучин Шер гайхалтай шоу үзүүлбэр үзүүлэв. Тэрээр ням гарагт 71 нас хүрч байсан төдийгүй өөрийнхөө төрсөн өдрөөр тус хөгжмийн наадамд оролцсон байна. ДуучинШерийнстильимижөөрийн эрхгүй нүд баясгадаг. Тэрээр 1990 оноос эхэлж поп урсгалаар дуулж, үргэлж гялтганасан хувцас өмсдөг байжээ. Залуудаа тэрээр бүжгийн хамтлагт нөөц бүжигчдийн нэг байсан бол удалгүй өөрийн хувийн карреьраа эхлүүлж Сони, Шер гэсэн студи байгуулжээ. Үүнээс хойш урлагт эргэлт буцалтгүй хөл тавьж дуулахаас гадна хэд хэдэн кинонд дүр бүтээгээд амжсан байна.Шер Биллбаордад өгсөн ярилцлагадаа \” Би 5 настайгаасаа эхлэн дуулж эхэлсэн. Нийтдээ 53 жил урлагаар амьсгалж байна” гэжээ.