Манайд барилгын ажил
улирлын чанартай хийгддэг. Ер нь урин дулаан цагт л амжуулж, барилга барьдаг
гэж хэлж болно. Үүнээс болоод анхаарал болгоомжоо алдаж, осолдох явдлууд
гарсаар л байна. Барилгын улирал эхлэхээр л хүн унаж, амь насаа алдсан мэдээлэл
дагасаар байх юм.
Энэ сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн XIV хорооны байрны ард баригдаж буй таван
давхар барилгаас 40 настай Д унаж амь насаа алдсан байна. Тэрээр мужаан бөгөөд
арматурын бэхэлгээ хийх явцдаа унажээ. Улмаар Д эмнэлэгт хүргэгдэх замдаа
амьсгал хураасан тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Уг барилгыг \”Буянт-Ас” компани барьж байгаа
аж. Талийгаач гурван хүүхдийн хамт айлын хашаанд гэр түрээслэн амьдардаг байсан
тухай эх сурвалж мэдээллээ. Мөн барилгад болзошгүй аюулаас сэргийлэх тосгуур,
хамгаалалт, бэхэлгээ зэрэг байгаагүй байна.