Киви хамтлагийн дуучин Укаг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Тэрээр урлагийнхан дундаа өөрийн стиль имижээр уран бүтээлүүдээр ялгарч чадсан нэгэн. Стил гэлтгүй түүний уран бүтээлүүд үзэгчдийг байлдан дагуулж урлагт шинэ өнгө төрх нэмдэг гэлтэй. Дуучин Ука энэ онд \”Хөг-жим” нэртэй цомгоо худалдаанд гаргасан. Түүний цомгийн шинэ дуунууд чамгүй амжилттай явж сонсогч олноос талархал хүлээж байна. Энд онд туурвисан шинэ цомгийн өнгө аясаас та нэгийг анзаарсан болов уу. Ука сүүлд гаргасан уран бүтээлүүддээ үндэсний хэв шинжийг шигтгэж өгсөн нь тэсрэлт болж үндэсний хувцсыг эргэн \”моод” болгосон гэхэд хилсдэхгүй. Түүний \”Маргаашийн нар луу хамт аялах уу” дуу өнгөрсөн онд хит болоод зогссонгүй олон залуусыг байлдан дагуулж сошиал ярианы сэдэв болоод амжсан. Харин Укагийн бүрдүүлсэн этгээд дээлүүд энэ оны тренд болж өөр өнгө төрхийг бүтээж байна.