Төгөлдөр хуурч Ами \”Яг түүн шиг” нэвтрүүлгийн өчигдрийн дугаарт реппер Эминемийг дуурайсан. Нүүр хувиргалт, дуулалт нь түүн шиг байж чадсан ч оролцогчдын гурван оноон дээр тэрбээр \”даруулж” ялагч болж чадаагүй. Үүнд тэрбээр ихэд бухимдаж уйлсан ажээ. Энэ талаар өөрийнхөө цахим хуудсанд: Ардын хүүхэд ялж болдоггүй наадам уу гэдэг шиг Сонгодог урлагийн хүн түрүүлж болдоггүй наадам юм шиг байна. 3 оноо өгөх мөчид халуун сэтгэл рүү минь цэв хүйтэн ус цацах мэт мэдрэмж төрж суусныг та бүгдээсээ нуухгүй ээ! Шударга зүйл гэж хаана байдаг юм бэ? гэж асуулт хамгийн түрүүнд надад орж ирсээн. Би уул нь эхнээсээ шударга байсан! …….. Шоу бол шоу, өрсөлдөөн л бол өрсөлдөөн юм байна даа. Энэ дугаарын дараа би нулимсаа нуухгүй ээ.” хэмээн бичсэн бөгөөд ялагдлын нулимс гашуун байна хэмээн мөн постолжээ.
Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү