Бразилын модель Андрес гэх эмэгтэй хиймэл өгзгөөсөө болж хорвоог орхих шахжээ. Тэрээр Бразилд нэр хүндтэй загвар өмсөгч болохын тулд бүхнээ зориулж хагалгаанд орохоор шийдсэн байв. Ийнхүү 2012 онд нэр алдрын оргилд хүрэх гэсэн мөрөөдөлдөө автан Бразил улсад зохиогддог \”том өгзөгтэй мисс” тэмцээндээ зориулж хиймэл өгзөг хийлгэсэн байна. Бүсгүй тус тэмцээнд түрүүлж тэргүүн байр эзэлсэн юм. Гэвч удалгүй түүний хөл, өгзгөөр хүчтэй өвдөлт мэдрэгдэж Порто Алегрегийн эмнэлэгт хүргэгджээ. Эмч нар бүсгүйд булчин язрах өвчтэй гэсэн онош тавьж өгзгөндөө шахуулсан гель нь эргээд эд эс рүү нэвчиж аймшигт өвдөлт үүсгэсэн гэв. Ингээд бүсгүйг тэр даруй хагалгаанд оруулж, хиймэл өгзгийг соруулан авч халдвар авах эрсдэлийг бууруулжээ. Аз болоход бүсгүй хэд хэдэн хагалгаанд орсны дараа нөхөн сэргээх эмчилгээнд явж хөлөө бүрэн эдгээсэн байна. Бүсгүй эмнэлгээс гарсны дараа өөрийн туршлагадаа үндэслэн бүсгүйчүүдэд сэрэмжлэх зорилгоор ном бичиж худалдаанд гаргасан аж.